Монголын хоккейн холбооны нэрэмжит клубүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн “Степпе арена”-д гурван өдөр болж, аварга багийг тодрууллаа. Уг тэмцээнийг 1990 оноос хойш анх удаа зохион байгуулсан нь онцлог байв. Сонирхогчийн ангилалд найм, лигийнхэд таван баг оролцсон. Лигийн багуудын өрсөлдөөнд Дархан-Уул аймгийн “Дархан” багийнхан нэг ч хожигдолгүй тэргүүллээ. Энэ удаа шинэ багуудаас “Степп монстерс”-ынхон удаалж, хууччуулаас Орхоны “Хангарьд” клубийнхэн III байрт шалгарсан юм. Сонирхогчийн багуудаас “Бугант”-ынхан аваргын цом гардаж, АВ-гийнхэн мөнгө, “Жигүүрүүд”-ийн тоглогчид хүрэл медаль хүртсэн байна. Тамирчдаас Г.Бату шилдэг довтлогчоор шалгарчээ.