Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) улс орнуудыг инновацын чадавх, амжилтаар нь үнэлж, жил бүр индекс гаргадаг. Энэ жилийн “Дэлхийн инновацын индекс” (GII)-ийн эхний 10 байрт Швейцар, Швед, Америк, Британи, Сингапур, Финланд, Нидерланд, Герман, Дани, Өмнөд Солонгос улс орсон бол Монгол 132 орноос 68 дугаарт эрэмбэлэгджээ.
Хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынханд чухал мэдээлэл, чиг баримжаа болдог уг индексийг гаргахдаа 80 гаруй үзүүлэлтийг харгалзан 70 хүртэлх оноогоор дүгнэдэг юм байна. Жагсаалтыг тэргүүлсэн Швейцар 67.6, Швед 64.2, Америк 63.5 оноотой бол манай улс 28.8 гэсэн үнэлгээ авчээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл