Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-нд болно. Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцоно.
Гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн жил Киргизстан улсын Бишкек хотод болоход Монголын тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байв. Тэрбээр гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.