Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант болон Лүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумуудын нутагт хүн нас барсан харамсалтай дуудлага, мэдээллүүд бүртгэгджээ.
Тодруулбал, урьдчилсан байдлаар Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 42 настай, эмэгтэй Б, /45 настай, эмэгтэй С, 11 настай эрэгтэй Е/, 35 настай, эмэгтэй А, /51 настай, эмэгтэй Н, 53 настай, эмэгтэй Б/ нарын зургаан хүн цасан шуурганаар малдаа явах үедээ осгож нас барсан. Төв аймгийн Лүн сумын нутагт 46 настай, эмэгтэй Г нь урьдчилсан байдлаар цасан шуурганаар малдаа явах үедээ осгож нас барсан. Мөн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат малчин Ж /43 настай, эрэгтэй/ нь арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 20.00 цагт гэртээ харихаар мориор яваад осгож нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд малчид, иргэд та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг тухай бүх хэрэгжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.