Баян-Өлгий аймаг, Буянт сум. Өмнө гол багийн “Өмнө гол” гэдэг газар Шар нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 15.20 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын 6 алба хаагчтай хамтран 22 км зам туулан 16.18 цагт очиход Өлгий сумын төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Елентра” загварын суудлын автомашин цөмөрч иргэн Э/53 настай, эрэгтэй/, Н/52 настай, эмэгтэй/ нар живж нас барсан харамсалтай осол гарчээ. Иргэн С/53 настай, эмэгтэй/, Н/53 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд айлд очсон.
Живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр, 1.40 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулж 19.30 цагт гаргасан байна.