Улирлын Томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой.
Томуугийн вакцин:
- Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм.
- Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
- Сайн унтаж амрах
- Дулаан хувцаслах
- Амны хаалт хэрэглэх
- Шингэн хангалттай уух
- Гараа сайтар савандаж угаах
- Томуугийн вакцинд хамрагдах
- Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
- Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандах