Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 31-нд Хотын дарга асан Ц.Батбаярыг АТГ-аас саатуулсан байна. Авлига авсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулсан аж.
Энэ талаар АТГ-аас тодруулхад "Хойшлуулашгүй ажиллагаагаар Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар саатуулсан нь үнэн. Автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа" аж.
Ц.Батбаяр нь 2005-2007 онд хотын даргаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэрбээр нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 онд ял эдэлж байжээ.