Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжинд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 31-ний өдрийн 19.09 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19.12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б хавчуулагдаж нас барсан байсан тул 43 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн байна.