Гол усны эх дээр, үер усны аманд барьсан "Авлига" хороололд гал гарчээ. Онцгой байдлын байгууллага энэ талаар "Барилгын хөөсөнцөр шатсан дуудлагаар ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Акуа гарден хороололд барилгын хөөсөнцөр шатсан дуудлага 17:54 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэд унтраасан байсныг шалгаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангахыг зөвлөлөө" хэмээх албан мэдээлэл өгсөн юм.
Ташрамд дурдахад, Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга байхдаа "Акуа Гарден" хотхоны 2блок барилгыг албадан нураах захирамж гаргасан. Харин тус барилгын эзэд хотын даргын захирамжийг эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандсанаар уг асуудлыг шүүх түр түдгэлзүүлээд буй. Үүнээс гадна Акуа Гарден" хотхоныг нурааснаас үүдэн гарах хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Дараа нь буруутай газраас нь нөхөн төлүүлнэ гэдгийг хотынхон ярьж буй. Өнөөдрийн байдлаар шинэ мэр Х.Нямбаатар тус хорооллынхныг аргадах, гуйх хослуулан, харилцан тохиролцохоор ажиллаж буй.