Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Нийтийн тээвэрт шинэ автобус худалдан авах ажлын хэсгийг ахалж байсан түүнээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэг бус удаа тайлбар, мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж.
Мөн эл хэрэгт холбогдуулан Нийтийн тээврийн газрын эрх бүхий албан тушаалтан Д гэх эмэгтэйг ч шалгаж эхэлсэн гэнэ. Түүнийг “ногоон автобус” нийлүүлсэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт давуу байдал олгосон нэг бус удаагийн ажлын хэсэгт багтан нөлөөлөхүйц шийдвэр гаргасан үйлдэлд шалгаж эхэлсэн юм байна.
Бэлтгэсэн: Г.Орчлон