Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан. Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10 цагт товлон зарлалаа.