УИХ-аас НӨАТ-ын буцаан олголтын хоёр биш тав хувийг олгохоор санал авч буй. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан үүний эсрэг байр суурьтай байгаагаа хэллээ.
1.НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг 50 хувь олгон нэмэгдүүлэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Ийнхүү буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм. Харин бага, дундаж орлоготой дийлэнх иргэдийн сард дунджаар 15 мянган төгрөг нэмж авах болно. Иймд төсөвт их хэмжээний нэмэлт ачаалал үүсгэх замаар чинээлэг иргэдээ дэмжсэн буруу бодлого хэрэгжүүлэх шаардлагагүй.
2.НӨАТ нь эдийн засгийн аль ч хямралын үед эдийн засаг, төсвийн хамгийн тогтвортой, найдвартай эх үүсвэр байдаг. Иймд НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэх нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх цаашлаад гадаад өрийн дефолтод орох ноцтой үр дагавартай. Тухайлбал, Шри Ланк Улс нь НӨАТ-ын хувь хэмжээг 15 хувиас 8 хувь бууруулснаар эдийн засгийн гүн хямралд орсон гашуун туршлагыг бид давтах учиргүй.
3. Бид жил бүр далд эдийн засгийг бууруулах зорилт тавьж орлогоо төлөвлөдөг. Ирэх жилийн хувьд бид НӨАТ-ын орлогыг 613 тб буюу 34 хувиар нэмж төвлөрүүлэхээр тооцсон. Үүнд бүх төрлийн ебаримт өгдөггүй далд эдийн засгийн хамрагдалтыг нэмэх зорилт туссан. Татварын орлого 23.9 хувиар өсч байхад бид НӨАТ дээр далд эдийн засгаа бууруулж ебаримтаа нэмэгдүүлж хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэдгээ тооцоод 34 хувиар нэмж тооцсон гэсэн үг. Татварын орлого 23.9 хувиар өсч байхад бид НӨАТ дээр далд эдийн засгаа бууруулж ебаримтаа нэмэгдүүлж хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэдгээ тооцоод 34 хувиар нэмж тооцсон гэсэн үг хэмээн тэрбээр байр сууриа илэрхийллээ.