Улаанбаатарт аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн АШТ боллоо. “Буянт-Ухаа” спорт цогцолборт гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 14 орны 200 гаруй тамирчин гурван насны ангиллын 17 төрөлд авьяас, ур чадвараа сорив. Манай улсын тамирчид ахлах дасгалжуулагч Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нарын удирдлагад оролцож, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм. Тэднээс Э.Эрхэс эрэгтэйчүүдийн 12-14 насныхны бүжгийн төрөлд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдээс Д.Урангоо 11-12 насныхны ангилалд гурвалсан төрөлд мөнгө, багийн бүжгийн төрөлд хүрэл медаль зүүсэн. Залуучуудын ангилалд өрсөлдсөн гимнастикчдаас “Лайт” клубийн тамирчин Б.Саруул эмэгтэйчүүдийн 16-17 насныхны ганцаарчилсан, эрэгтэйчүүдээс А.Чингүүн 13-14 насныхны ганцаарчилсан төрөлд хүрэл медаль , шагналын тавцанд зогслоо. Тэмцээний сүүлчийн өдөр насанд хүрэгчдийн ангиллын финалын шатанд Монгол, Вьетнам, Энэтхэг улсын аэробик бүжгийн багийнхан үзүүлбэрээ толилуулсан. Тивийн шилдгүүд өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд манайхан түрүүлж, Азийн аваргаар анх удаа шалгарлаа. агийн Вьетнамын тамирчид тэргүүлж, БНСУ удаалан, Монгол Улс III байрт жагсаж, хүрэл медаль гардав.