БНХАУ-ын Чиндао хотод үргэлжилж буй Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 15 хүртэлх насныхны АШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтоо Монголын багийнхан Макаогийн шигшээтэй хийж, 5:0-ээр хожив. Эсрэг багийн хаалганд Б.Чингүүн, О.Хүслэн, Б.Батмэнд, Б.Одбаяр нар гоол оруулснаар манай хөлбөмбөгчид А хэсэгт тус бүр хоёр хожил, ялагдал, зургаан оноотой III байрт шалгарлаа. Ингэснээр эл тэмцээний V байрын төлөөх тоглолтыг B хэсгийн гуравт жагссан Хонконгийн шигшээ багтай өнөөдөр хийх нь. Тэгвэл Саудын Арабын Абха хотод Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насныхны цомын тэмцээн мөн өнөөдөр эхэлж байна. Монголын тамирчид салхи хагалж, эхний тоглолтоо эзэн орны багийнхантай өрнүүлнэ. Ташрамд дуулгахад, футзалын “Азийн цом” болон “ДАШТ-2026”, “Ази тивийн АШТ- 2027” тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг Улаанбаатарт ирэх сарын 7-17-нд зохион байгуулахаар боллоо. Футзалын төрөлд БНСУ, Непал, Вьетнамын багийнхан оролцох бол ДАШТ-ий урьдчилсан шатныхад Афганистаны шигшээгийнхэн тоглох юм.