Өнөөдөр Японы оюутны улсын аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Манай Улсаас үнэмлэхүй жинд Т.Бөхчулуун, О.Цэлмэг, 135 кг-ын жинд А.Сүхбат, Л.Мянганбаяр нар барилдсан. Тэгвэл “Nippon sport science University” Их сургуулийн оюутан Туваадоржийн Бөхчулуун алтан медаль хүртлээ. Үнэмлэхүй жинд зүүн, баруун Японы шилдэг 16 сумоч барилдсан ба Бөхөөгийн хувьд 4 ялж бүх Японы оюутны аварга болсон юм.