Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах “AFC cup” тэмцээнд манай улсаас “Улаанбаатар” клубийнхэн оролцохоор боллоо. Тэд ирэх сарын 18-наас арванхоёрдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх дээрх тэмцээнд Зүүн Азийн бүсийн нэгдүгээр хэсэгт Макаогийн CPK, Тайванийн “Tainan сity”, “Taichung futuro” клубийнхэнтэй тоглох нь. “Улаанбаатар” клубийнхэн 2022-2023 оны улирлын “Моби дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Тэд тэргүүн байрын төлөө Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэнтэй өрсөлдөж, анх удаа аваргаар шалгарсан билээ. “Улаанбаатар” клубийн тоглогчид дасгалжуулагч В.Бралусичийн удирдлагад бэлтгэл хийдэг.