Казахстан улсын Астана хотод эхэлсэн жиү жицүгийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын 40 гаруй тамирчин зодоглож байна. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчдээс О.Болд-Эрдэнэ, Т.Мөнх нар барилдааныг дэнсэлж байгаа юм. Маргааш өндөрлөх тус тэмцээний 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Их шавь” дэвжээний бөх Б.Бат-Эрдэнэ 73 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийнхад Румын, Казахстан, БНСУ-ын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр аваргын төлөө Канадын тамирчинтай учраа таарч, мөнгөн медаль хүртэв. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд BB академийн тамирчин Т.Мөнхдөл 60 кг-д Узбекистан, ОХУ, АНЭУ, “Art souve Mongolian BJJ” клубийн Б.Билгүүнтэй 50 кг-д Узбекистан, Киргиз, ОХУ-ын бөхийг буулган авч, шагналын тавцанд зогссон юм.