БНХАУ-д болж буй “Чэндү-2021” дэлхийн оюутны спортын XXXI наадмаас Монголын багаас жүдогийн тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн. Эл амжилтаараа манай улс нийт дүнгээр 45 дугаар байрт жагслаа. “Ковид-19”-ийн улмаас хоёр жил өнжсөн, өнөөдөр хаалтаа хийх тус наадамд Монголын 80 тамирчин спортын есөн төрлөөр өрсөлдлөө. Залуу тамирчдын хувьд туршлага хуримтлуулсан тус наадмыг фото сурвалжилга онцолж байна.
Гэрэл зургийг: Э.Харцага