Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбарын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн барилын ажлыг явцад хяналт тавилаа. Тус барилыг 2023 оны 11 сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд цутгалтын ажил дууссан, ерөнхий гүйцэтгэл 40 хувьтай байна.
Уг төсөл нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын 100 хувийн буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа.
Аялал жуулчлалын салбарын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь хоёр давхар бөгөөд нийт 1363.11м2 талбайд барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ногоон байгууламж, автомашины зогсоол бүхий цогцолбор байхаар зураг төслийн дагуу гүйцэтгэлийг хийж байна.
Төвийн нэгдүгээр давхарт 256 хүний суудалтай хурлын заал, аудио өрөө, үзэсгэлэнгийн танхим, зочид буудал, зоогийн газрын дадлагын танхим зэрэг байх бол хоёрдугаар давхарт хөдөө орон нутгаас ирсэн суралцагчид байрлах боломжтой дотуур байр, мэргэжлийн орчуулгын өрөө зэрэг байхаар төлөвлөсөн. Гадна талбайд жуулчны баазын дадлага, сургалт зохион байгуулах боломжтой 4 цомцог гэр байх бөгөөд суралцагчдад онол, дадлага хосолсон цогц хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэх юм.
Монголын аялал жуулчлалын салбар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад тус төв нь ихээхэн ач холбогдолтой.
“SHINHWA ENGINEERING & ARCHITECTURE” CO.LTD-ийн Барилгын удирдлагын хэлтсийн дарга Парк, Чан Мо тус төсвийн барилгын явцад хяналт тавин Монгол Улсад ажиллаж байгаад бөгөөд БОАЖ-ын Сайдад явцын мэдээлэл танилцуулгыг өглөө.