“АЙРАГ ФЕСТИВАЛЬ-2023” Булган аймгийн ЗДТГ уламжлал болгон уг наадмыг 14 дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд хуучнаар Айрагны баяр, Айраг наадам гэж анх 2008 онд зохион байгуулж байсан билээ.
Монголын аялал жуулчлалын салбарын Үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнд нэрлэгдсэн Үндэсний өв соёлын бахархалт арга хэмжээг ЮНЕСКО бүртгэж "АЙРАГ ФЕСТИВАЛЬ / AIRAG FESTIVAL болж буй уг наадам 2023.08.12-13 өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэр Дондогийн Булагт зохион байгуулагдах гэж байна.
Наадмын үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Хурдан морьны уралдаан, Сурын харваа, Айраг уух, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах, Айраг уух тэмцээн зэрэг олон уралдаан тэмцээн болохоос гадна Байгальд ээлтэй, Органик Булганчуудыг сурталчилсан хэлбэрээр зохион байгуулахаар зорьж байна.