ХБНГУ-ын Прора аралд зохион байгуулж буй “World fairplay soccer championship-2023” буюу хөлбөмбөгийн шударга тоглолтын ДАШТ-д Монгол Улсаас хоёр баг уригдан оролцож байна. Тоглолтын урьдчилсан шатны шалгаруулалтад хөвгүүдийн баг V, охидынхII байрт бичигджээ. Тэмцээний плей-оффын шигшээ тоглолт ирэх амралтын өдөр болно. Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 45 жилийн ойд зориулсан “Мөрөөдлийн гоол” өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Ирэх сарын 8-2-нд өндөрлөх тус тэмцээнд дээрх төвийн VII ээлжийн амрагчид БНХАУ- ын ӨМӨЗО-ы хүүхдүүдтэй тоглож байна.