Модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын улсын хорооны ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол улсын ардын багш Ч.Насантогтох, Олон улсын мас-рестлингийн холбооны дэд ерөнхийлөгч Лена Томская, Азийн мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Ильгам Кадыров, Төв аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг, Surprise дэлгүүрийн захирал С.Бэхтулга нар оролцлоо.
Мөн үеэр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Монголын модон барилдааны холбооны дэд ерөнхийлөгч Захаров Дмитрий Баишев, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Олон улсын модон барилдааны холбооны дэд ерөнхийлөгч Лена Томская, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр С.Тэлмэн нарыг шагналаа.
"MAS WRESTLING 2023" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Surprise shop, Gogo technology компани, Aagii progym, БМ-Фүүдс ХХК, Стар стэмп ХХК, MNB спорт сувагт талархал илэрхийлье. Энэ удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 орны 90 гаруй тамирчид оролцож байна.