Тайландын Районг хотод үргэлжилж буй засмал замын дугуйн Азийн АШТ-д Монголын баг тамирчид хурд сорьж байна. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдээс мастерс ангилалд өрсөлдсөн А.Зулцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс элит ангиллын ганцаарчилсан төрөлд Малайзын мэргэжлийн дугуйн “Terengganu” багт нэгдсэн, улсын шигшээ багийн тамирчин, ОУХМС.Жамбалжамц 46 км-ийн уралдаанд 18 орны шилдэг дугуйчдаас хүрэл медаль зүүв. Тэрбээр Мьянмарт 2018 онд зохион байгуулсан 23 хүртэлх насныхны тивийн АШТ-ий бөөн гараат, өнгөрсөн жил Тажикистаны Душанбед болсон дээрх тэмцээний элит бөөн гараат төрөлд III байрт шалгарч байсан юм.