2022-2023 оны хөлбөмбөгийн улирал өндөрлөж, энэ зуны томоохон солилцоо наймаанууд эхэллээ. Тухайлбал, Л.Месси АНУ-ыг зорихоор шийдсэн бол К.Бензема Саудын Арабыг, Ж.Беллингем “Реал”-ыг сонгоод байна. Харин одоо хөлбөмбөг сонирхогчдын анхаарал ПСЖ багийн лидер К.Мбаппе руу шилжлээ.
Тэрбээр ирэх зун дуусах гэрээгээ шинэчлэхгүй гэсэн захидлыг багийн удирдлагадаа илгээсэн тухай“L’Equipe”, “RMC sport” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулав. Энэхүү мэдээллийг мөн Ф.Романо баталжээ. Гол тоглогч нь ийм үйлдэл гаргасанд Францын багийн удирдлага тун дургүйцэж байгаа аж. Тэд үүнийг нуруунд нь хутга шаасан явдал гэж үзэж байгаа бололтой. Одоогоор үйл явдал цааш үргэлжлэх хоёр хувилбар байна. К.Мбаппе шинэ гэрээ байгуулна, эсвэл түүнийг зарна. Хэрэв үгүй бол ПСЖ франц тоглогчийг ирэх зун үнэгүй алдах аюултай тулгарах юм. Тиймээс багийн эзэд К.Мбаппег 180 сая еврогоор зарж магадгүй хэмээн “Le Parisien” мэдээлэв. Мөн “Реал”-аас өөр ямар ч багт зарах боломжтой гэж шийдсэн талаар зарим эх сурвалж дурджээ. Эл үйл явдлыг Испанийн “Реал” баг анхааралтай ажиглаж эхэлсэн талаар “Marca” сонин мэдээллээ. Тэд К.Мбаппег авах хувилбаруудыг судалж эхэлсэн төдийгүй бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэхийн тулд авах боломжтой тоглогчдын жагсаалтад франц тоглогчийг оруулж, их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байгаа аж. “Реал” саяхан Ж.Беллингемийг 103 сая еврогоор авсан, одоо харин үүнээс их мөнгийг илүү нэр хүндтэй тоглогч авахад зарцуулах бололтой.
Ташрамд дурдахад, К.Мбаппе өнгөрсөн жил “Реал”-д нэгдэхэд тун ойрхон байсан ч эцсийн мөчид ПСЖ-тэй гэрээгээ сунгасан билээ. Франц тоглогч өдгөө үүнийг амьдралынхаа хамгийн тааруу шийдвэрийн нэг гэж үзэх болсон бөгөөд хэдэн сарын өмнө эл үйлдлийнхээ төлөө Ф.Пересээс уучлалт гуйсан гэнэ. Ийнхүү К.Мбаппетэй холбоотой дуулиан хоёр зун дараалан үргэлжлэхнь