Ховд аймагт насанд хүрэгчдийн шатрын УАШТ-ий есдүгээр өргийн тоглолт үргэлжилж буй. Тус тэмцээний нээлттэй ангилалд өрсөлдсөн эрэгтэйчүүдээс найман өргийн тоглолтод “Зууны шатар” клубийн тамирчин, 16 настай, Дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал зургаа, их мастер Г.Мөнхгал, Б.Билгүүн нар 5.5 оноогоор тэргүүлж эхэллээ. Эмэгтэйчүүдээс Төв аймаг, “Хан-Алтай” клуб, 52 дугаар сургуулийн тамирчин, 15 настай, өнгөрсөн оны Ази тивийн аварга Э.Хүслэн 5.5, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан, Б.Мөнгөнзул, спортын дэд мастер Э.Энхрий нар таван онооны хожлоор хошуучилж байна.