Монголын явган алхагчдын холбооны гишүүн 45 алхагч БНХАУ-ын Дайлань хотод 21 дэх удаагаа болсон олон улсын явган алхалтын тэмцээн-наадамд оролцож, багийн дүнгээр гуравдугаар байрт шалгаран, хүрэл медаль хүртээд иржээ. Энэ тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвлэлийн техникчээр ажилладаг Б.Ганхуяг мэдээллээ. Манай улсын алхагчдын 60 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн нь эрчүүд бөгөөд тэд өдөрт 20-40 км алхаж байжээ.
Монголын явган алхагчдын холбоо 2019 онд байгуулагдсан гэнэ. Өмнө нь Япон болон БНСУ-д болсон тэмцээнд багаараа оролцож байсан туршлагатай аж.