Өнгөрсөн өдрүүдэд дэлгүүрийн худалдагчийг хэл амаар доромжилж буй эмэгтэйн бичлэг цахим орчинд цацагдаж, олны бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл эл үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, эхэлжээ. Тодруулбал, "2023 оны тавдугаар дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, GS25 сүлжээ дэлгүүрт иргэн Н нь үйлчлүүлж байхдаа худалдагч С биед нь халдан, хэл амаар доромжилж танхайрсан. Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.