Узбекистаны Ташкент хотод үргэлжилж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ийхагас шигшээ тоглолтод Монголын хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдлаа. Тэднээс Б.Мишээлт 67 кг-ын жинд эзэн орны боксчин Асадхужа Муйдинхужаевтай тоглов. Манай тамирчин тулаанаа довтолгоогоор эхлүүлсэн ч өрсөлдөгч нь давамгайлж, II үед шүүгчдийн саналаар 18:20-иор илүүрхэн, хожлыгөөрийн талд эргүүлсэн. Манай тамирчин сүүлийн үед оноогоо нөхөхөөр довтолсон ч 0:5-аар ялагдаж, тэмцээнээ хүрэл медальтай өндөрлүүлэв. Түүнийг ялсан Асадхужа Муйдинхужаев алтан медалийн төлөө Казахстаны тамирчин Дулат Бекбауовтой тулалдахаар болсон байна. Тэгвэл 63.5 кг-д Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тажикистаны тамирчин Баходур Усмоновтой нүүр тулсан юм. Тэрбээр туршлага заан, өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авснаар ДАШТ-иймөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Түүний алтан медальтай эх орондоо ирэх, эсэхийг Узбекистаны тамирчин Руслан Абдуллаевтай тоглох тулаан шийдэх юм.