Монголын спорт өрөлтийн холбооноос “Оюуны спортын менежмент” байгууллагатай хамтран улаан бугуйвчтай шилдэг 50 тамирчны дунд “Одтой тамирчин” тэмцээнийг ганцаарчилсан, хос, багийн буухиа төрөлд зохион байгуулав. Хос болон багийн төрөлд өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан нь Дэлхийн спорт өрөлтийн холбоонд албан ёсоор бүртгэгдэн, амжилтынхаа чансаагаар эрэмбэлэгдэж байгаа. Тус тэмцээний II шатанд ганцаарчилсан төрөлд 10 тамирчин шалгарснаас Дархан-Уул аймгийн “Mindful” клубийн оролцогч Д.Гоомарал аварга боллоо. Тэгвэл хосын төрөлд Н.Буянжаргал, С.Ивээл нар (“Язгуур”) түрүүлж, багийн буухиад Хэнтий аймгийн “Чингис” клубийн Л.Тэргэл, Д.Мөнгөнтогос, М.Цэцэйхэн, Э.Сод-Эрдэм нар тэргүүн байр эзэлсэн байна.