“Transfermarkt” вэб сайтын мэдээллээс үзвэл энэ улиралд Английн Премьер лигийн 20 багийн ес нь л улирлыг эхлүүлсэн дасгалжуулагчаа авч үлдээд байгаа ажээ. Тэсэж үлдсэн тэдгээр дасгалжуулагч бол “Арсенал”-ын Микель Артета, “Брентфорд”-ын Томас Франк, “Фулхэм”-ийн Марку Силва, “Ливерпуль”-ийн Юрген Клопп, “Сити”-гийн Пеп Гвардиола, “Юнайтед”-ын Эрик тен Хаг, “Ньюкастл”-ын Эдди Хау, “Ноттингем форест”-ын Стив Купер, “Вестхэм”-ийн Дэвид Мойес юм. Хэдий амжилт тааруу байгаа ч дасгалжуулагчааавч үлдэхээр шийдсэн хоёр баг бол “Вестхэм”, “Форест”. Хоёул доод лиг рүү унах бүсэд яваа баг. Харин “Челси”, “Лидс” баг энэ улиралд дөрвөн ч дасгалжуулагчийн нүүр үзлээ. Тэднээс хоёр нь дасгалжуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн юм. Харин “Астон вилла”, “Кристал палас”, “Лестер”, “Саутхэмптон”, “Тоттенхэм”, “Вулверхэмптон” баг тус бүр гурван ч дасгалжуулагчтай ажиллаж үзсэн байна.
Ийнхүү Английн топ лигийн багууд энэ улиралд дасгалжуулагч нарт тун халтай ханджээ.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар