Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн 6 дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат “D” ангиллын 100 кг-ын жинд хүч үзэж байна. А.Сүхбат аварга 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээн дээрээ гарч байгаа нь энэ.
Ердөө сар гаруйн өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргад 97 кг-ын жингийн финалд ОУХМ Ганзоригийн Ганхуягийг ялж тав дахь түрүүгээ хүртэж байв.
Гэрэл зургийг Н.Галбадрал (TPA)