Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 63.5 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр илүүрхснээр тавдугаар сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөө олимпийн наадмын 3 хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдана.