Иван Поддубный IV лигийн чөлөөт бөхийн халз барилдаан Казахстаны Алматы хотод өнөөдөр эхэлнэ. Үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдээс 53 кг-ын жинд Гавьяат тамирчин Б.Болортуяа энэ удаа халз барилдаанд хүч сорих нь. Тэрбээр дасгалжуулагч Т.Сүхбаатарын хамт тус хотыг зорьжээ. Чөлөөт бөхтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, 23 хүртэлх насныхны УАШТ-д 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж, аваргаа тодрууллаа. Жин тус бүрт түрүүлсэн тамирчид Киргизийн нийслэл Бишкектирэх зургадугаар сарын 10-18-нд болох Азийн АШТ, Финландын Тамперед аравдугаар сарын 23-29-нд зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх авав. Эрэгтэйчүүдийн багаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай, эмэгтэйчүүдээс Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүн байрт шалгарлаа.