Саудын Арабын хөлбөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр болж “Аль-Наср” баг “Аль-Вехда”-д 1:0-ийн харьцаатай хожигджээ. Тоглолтын цорын ганц гоолыг 23 дахь минутад Жан-Давид Богель оруулсан бол тус багийн хамгаалагч Аль-Хафит хоёрдугаар хагасын эхэнд улаан хуудас авч талбайг орхисон байна.
Гэвч тэд ганц гоолын тэргүүллээ хадгалсаар ялалт байгуулсан аж. Харин эсрэг багийн довтлогч К.Роналду бүтэн 90 минут тоглосон ч багтаа тусалж чадсангүй. Тэрбээр гурван тоглолт дараалан гоол оруулж чадаагүй төдийгүй баг нь цомын хоёр тэмцээнээс хасагдаж, лигтээ тэргүүн байрын багаас гурван оноогоор хоцорч байна.