ХБНГУ-ын Бремен хотын “Везерштадион”-д Герман болон Украины шигшээ баг зургадугаар сарын 12-нд нөхөрсөг тоглолт хийх болсон тухай хоёр улсын Хөлбөмбөгийн холбооноос зарлалаа. Уг тоглолт нь Германы шигшээгийн 1000 дахь тоглолт болох юм. Нөхөрсөг тоглолтын орлогыг Украины дайнд хэлмэгдсэн хүмүүст зориулах аж. Үүнээс гадна Германы шигшээ мөн сарын 16-нд Варшав хотод Польш, Гельзенкирхен хотод Колумбын багтай тоглоно.