БОГДХАН УУЛЫН ТҮРГЭНИЙ ГОЛ ДАГУУХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ОРШИН СУУГЧИДТАЙ ХАМТРАН ХИЙЛЭЭ.
Богдхан уулын Түргэний ам, ХУД-ийн 14-р хорооны заагт байрлах Түргэний голын постын ойролцоо цугларсан хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг хамгаалалтын захиргаанаас оршин суугчидтай хамтран зохион байгуулсан хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.
Иргэн та Үндсэн хуулиар хүлээсэн Байгаль орчноо хайрлан хамгаалах үүргээ биелүүлэн орчин тойрондоо хог хаяхгүй, цэвэр орчин бүрдүүлхийг уриалж байна.