Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, спортын мастер Олонбаярын Сүлдхүү Катар, Тажикистаны бөхчүүдийг тус ялаад байсан бөгөөд дөнгөж сая хагас шигшээд Японы Киран Киношитатай хүч үзэж 2:12-оор ялагдав.
Тэрбээр дагахад учраа таарсан Энэтхэг, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай орой хүрэл медалийн төлөө барилдана.