Сингапурт энэ сарын 7-9-нд болсон, спорт өрөлтийн ДАШТ-д манай улсын тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд 17 улсын 367 тамирчин 13 насны ангилалд ганцаарчилсан, хос, багийн буухиа, гэр бүл, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдын гэсэн төрөлд өрсөлдсөн аж. Монголоос нийслэл, орон нутгаас шалгарсан 5-58 насны 39 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 27 медаль хүртжээ. Манай шигшээ багийнхан 2021 оны спорт өрөлтийн ДАШТ-ээс таван медаль авч байсан бол энэ удаа амжилтаа ийнхүү ахиулав. Ташрамд дурдахад, Монголын спорт өрөлтийн холбоо, “Оюуны спортын менежмент” төрийн бус байгууллага хамтран сар бүр улсын чансааны тэмцээн зохион байгуулж, шилдэг тамирчдыг лиг, улс, олон улсын уралдаануудад оролцуулсаар байгаа аж.