Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3Х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотноо олон улсын уралдаан, сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулна. Жишээ нь, ОУОХ-ны “Дэлхийн гранпри” тэмцээн “FIBA 3X3 Ulaanbaatar Mayor Challenger” нэртэйгээр жил бүр зохион байгуулагдана.
Олимпийн эрх оноо олгодог Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гранпри” тэмцээн зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцох бөгөөд тэмцээнийг 150 гаруй оронд шууд дамжуулна.