14 ТӨРЛИЙН 1923 ШИРХЭГ СУДАЛГААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ 21 АЙМГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны хүрээнд байгаль орчны байгууллагуудад дрон, дуран, телескоп, мэргэжлийн зургийн аппарат, энгэрийн болон судалгааны камер, гар утас, зөөврийн компьютер зэрэг 14 төрлийн 1923 ширхэг судалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэнтэй холбогдуулан эдгээр багаж, тоног төхөөрөмжийг зүй зохистой ашиглах аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад дээрх тоног төхөөрөмжийг ашиглах БОАЖЯ, УТХГ-ын Баруун болон Говийн бүсийн 10 хамгаалалтын захиргаа, төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсэгт сонгогдсон 7 Хамгаалалтын захиргаа болон Богдхан уулын ДЦГ, Хөвсгөл нуур, Тост, тосон бумбын нуруу, Тужийн нарсын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа зэрэг УТХГ-ын нийт 21 хамгаалалтын захиргаанд болон төсөл хэрэгжиж буй Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун таван аймгийн БОАЖГ-ууд, сав газрын захиргаа, сум дундын ойн анги, ус цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгаль орчны 22 байгууллага, нийтдээ 44 байгууллагын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч 60 орчим албан хаагч нар хамрагдлаа.
Энэ сургалтаар мэргэжлийн зургийн аппарат, дрон, энгэрийн камер, судалгааны камер, лазер хэмжигч, штангенциркуль зэрэг судалгаа хийх зориулалт бүхий багаж төхөөрөмжийг танилцуулж, бодитоор хэмжилт хийн, хэмжилтийн үр дүнг онол, практик дээр зааж, ашиглалт, хадгалалт болон эвдрэлээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр оролцогчдод мэдээлэл хүргэв.