Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д болж буй KOPIST-2023 өндөр дээд хэмжээний чуулганы үеэр БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Солонгос Улсын хамтарсан олон улсын аялал жуулчлалын форум уулзалтыг ирэх 9 дүгээр сард зохион байгуулахаар тогтов. Мөн 2024 онд Солонгос Улсад болох өвлийн олимпын үеэр Welcome to Mongolia, Монголын Улсын түүх соёлын сурталчилгааны ажилд хамтран оролцохоор болов. Түүнчлэн Ян яны нислэгийг сэргээх болон цар тахлын өмнө мөрдөгдөж байсан транзит нислэгийн үеэр уян хатан орж гардаг нөхцөлийг сэргээхэд анхаарч ажиллахаар болов. Уулзалтад Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.