Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 18, 19, 20, 21, 22, 23, 24, 31 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН 2023-2025 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Хэлэлцээрт БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга А.Энхбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа болон албаны хүмүүс оролцов.
Зохистой хөдөлмөр эрхлэлт-ногоон ажлын байр” уриан дор хэрэгжих тус хэлэлцээрийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын (2020-2024) оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн механизмыг оновчтой зөв зохион байгуулж, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшингээс ахиулах юм. Мөн дараах чиглэлд хоёр талын хамтын ажиллагаа чиглэнэ. Үүнд:
- Салбарын хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний эрх зүйн орчныг сайжруулах тухай;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай;
- Салбарын ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хамтран ажиллах тухай;
- Хэлэлцээрийг мөрдөж, хэрэгжүүлэх юм.