"Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Алматы-2022" Азийн аварга, үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр үдээс өмнө эзэн орны Лаша Надиразе, Израилийн Даниэль Капелушник, Италийн Маттео Пирас, Украины Богдан Ядовыг ялж финалд шалгарсан ч дөнгөж сая Кыргызстаны Кубаничбек Нургази-Уулуд цэвэр ялагдсан. Энэ нь Ё.Басхүүгийн "Их Дуулга"-ын 10 дахь медаль болсон юм.