Ливийн туршилтын талбайгаас 2.5 тонн орчим уран алга болсныг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУЦЭА/ байцаагчид илрүүлжээ. Энэ тухай тус байгууллагын гүйцэтгэх захирал Рафаэль Гроссигийн мэдэгдлийг иш татан “Rueters” агентлаг мэдээлэв.
Мягмар гарагт ОУАЭА-ийн хийсэн шалгалтаар "Ураны баяжмал хэлбэрээр 2.5 тонн орчим байгалийн уран агуулсан 10 торх алга болсныг олж илрүүллээ. Ливийн талын талын мэдэгдснээр уг баяжмал тэнд байх ёстой байсан" гэж мэдэгдэлд тэмдэгдлэгсэн байна
"Цөмийн материалын байршлын талаарх мэдээлэл алдагдах нь цацрагийн эрсдэл тадийгүй цөмийн аюулгүй байдалд асуудал үүсгэж болзошгүй" гэж ОУАЭА-ийн тэргүүн мөн мэдэгдэлдээ дурджээ.
Туршилтын талбайгаас уран гаргаж авсан нөхцөл байдлыг тогтоохын тулд ОУАЭА шаардлагатай бүх арга хэмжээг авна.