Нидерланд улсад анх удаа бэлгийн хавьталд орохдоо нууцаар бэлгэвчээ тайлсан хэргийг шүүж, хэрэгтэнд ял оноожээ. Энэ тухай Нидерландын NOS радиотелевизийн корпорац мэдээлэв.
Роттердам хотын 28 настай оршин суугчид гурван сарын тэнсэн харгалзах ял Дордрехт хотын шүүх оноожээ. Шүүхийн шийдвэрээр хэрэгтэн хамтрагчийнхаа итгэлийг урвуулан ашигласан байна.
Нидерландын хууль тогтоомжид "стелсинг"-ийн /бэлгийн хавьталын үед эрэгтэй үрийн шигэнээ гадагшлуулахаасаа өмнө бэлгэвчээ нууцаар авах үйлдэл/ төлөө шийтгэл ноогдуулдаггүй аж.
Гэсэн хэдий ч Герман, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн оронд ийм үйлдэл хийсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай хууль тогтоомжид заасан байдаг. АНУ-ын Калифорни мужийн хуулиар бол бэлгийн хавьталд орохоос өмнө хамтрагч нь зөвшөөрөөгүй тохиолдолд бэлгэвчийг авахыг хориглодог юм байна. "Стелсинг"-ийг тус мужийн иргэний хуульд тусгаж, "бэлгийн шинж чанартай хүчирхийлэл" гэж тодорхойлжээ.