АНУ-ын банкны хямрал нефтийн үнийг 4.7 хувиар буурахад хүргэлээ.
Лондоны "ICE" биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос хойш анх удаа 77 ам.доллароос доошилж буурав.
Арилжааны мэдээллээс үзвэл, тавдугаар сарын фьючерс үнэ 4.72 хувиар буурч, нэг торх нь 76.96 ам.доллар болсон байна.
Ижил хандлага бусад түлшний брэндүүдэд нөлөөлжээ
"WTI" маркийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 71.02 ам.доллар болж, 5 орчим хувиар буурчээ.
“BCS World of Investments”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар банкны хямралын аюул нь дэлхийн эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөв, түүхий эдийн эрэлтийг ноцтойгоор дордуулж болзошгүй юм.
Үүний зэрэгцээ ОПЕК гуравдугаар сарын 14-ний мягмар гарагт хийсэн сар бүрийн үнэлгээний тайландаа 2023 онд БНХАУ дахь газрын тосны эрэлтийн талаарх энэ оны урьдчилсан таамаглалаа өсгөсөн бол дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн таамаглалыг хэвээр үлдээсэн байна