Колумбын Үндэсний Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайгаас 2.6 тонн хар тамхи ачсан шумбагч онгоц олжээ. Энэ тухай Daily Mail сонин мэдээлэв.
Нийтлэлд дурдсанчлан шумбагч онгоц нь зургаан тонн хүртэл жинтэй ачаа тээвэрлэх хүчин чадвартай ч 87.5 сая долларын үнэ бүхий 2.6 тонн кокаины ачсан байжээ.
Мэргэжилтнүүд шумбагч онгоцонд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсныг тогтоожээ. Тэдгээр дөрвөн хүний хоёр нь нас барж, бусад хоёр нь ухаангүй байсан байна. Урьдчилсан хувилбараар үхлийн шалтгааныг хорт хийнд хордсон хэмээн үзжээ.
Колумбын хар тамхины томоохон наймаачид шумбагч онгоц ихээр хэрэглэж, хориотой барааг бусад улс оронд хүргэх болсныг нийтлэлд тэмдэглэжээ.
Дээрх шумбагч онгоцыг Колумбын хувьсгалт зэвсэгт хүчинд (FARC) харьяалагддаг гэж хэвлэлүүд таамаглаж байна. Тус бүлэглэл нь хар тамхины наймаа, хүн хулгайлах, дээрэмдэх болон бусад гэмт хэрэгт байнга холбогддог аж.