Гуравдугаар сарын 15-наас БНХАУ гадаадын иргэдэд зориулагдсан бүх төрлийн визийг дахин олгож эхэлнэ гэж тус улсын ГХЯ-ны Консулын газраас мэдэгдлээ.
"Хятад болон бусад улс хоорондын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг улам хөнгөвчлөх зорилгоор 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагаас эхлэн БНХАУ-д зорчих гадаадын иргэдийн виз, хилээр нэвтрэх бодлогод дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, гуравдугаар сарын 15-наас эхлэн 2020 оны гуравдугаар сарын 28-наас өмнө олгогдоогүй, хугацаа нь дуусаагүй визээр БНХАУ-д нэвтрэх боломжтой болно
Хоёрдугаарт, хилийн чанадад виз олгох байгууллагууд гадаадын иргэдийн Хятадад нэвтрэх бүх төрлийн визний боловсруулалт, олголтыг сэргээнэ.
Гуравдугаарт, хил орчмын нутаг дэвсгэрт виз олгох үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хилийн бүх төрлийн визний боловсруулалт, олголтыг сэргээнэ.
Дөрөвдүгээрт, Хайнань арал руу визгүй зорчих бодлого, аялалын хөлөг онгоцны зорчигчдыг Шанхай руу визгүй зорчих бодлогыг сэргээж, Хонгконг, Макаогаас орж ирэх бүлэг гадаадын иргэдийг өмнөд хэсгийн Гуандун муж руу визгүй зорчих, мөн АСЕАН-ы орнуудын жуулчдад Гуанси- Жуан өөртөө засах орны Гуйлин хот руу визгүй зорчих болгомжийг болгоно” гэж мэдэгдэлд дурджээ.