Америкийн кино академиас олгодог Оскарын шагналыг гардуулах 95 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо болж өндөрлөлөө.
Энэ үдэш кино урлагийн шилдгүүд өнгөрсөн онд бүтээсэн бүтээлүүдээрээ хүсэн хүлээсэн Алтан барималуудыг гардан авлаа. Энэ жил хамгийн олон шагналыг “Everything everywhere all at once” /Бүх зүйл хаа сайгүй, нэг дор/ / ба “Im Westen nichts Neues”/Баруун фронтод өөчрлөлт байхгүй/ хоёр кино авав. Ингэхдээ Оскарын гол шагнал болох Шилдэг киног “Everything everywhere all at once” хүртлээ. Эл бүтээл 11 төрөлд нэр дэвшснээс 7 барималыг атгав. Үүнээс гадна "Everything, Everywhere" нь хараат бус A24 студийн хамгийн их ашиг олсон кино болж, "Box Office"-ээс 106 сая ам.долларын орлого олсон байна.
Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг мөн л энэхүүү киноны дүрийг бүтээсэн Мишель Ёод олгосон нь энэ жилйн бас нэг сюприз байлаа. Мишель Ёо шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулсан анхны Ази гаралтай эмэгтэй болов.. Малайз гаралтай Хятад жүжигчин түүний нэр алдар Хонконгод түгээд дараа нь Холливудад алдаршсан юм. "Everything, Everywhere" кино түүний гол дүрд тоглосон анхны Холливудын кино.
Шилдэг найруулагчийн шагналыг "Everything, Everywhere" киноны найруулагчид Дан Кван, Даниел Шейнерт нар авав.
Дижей Snake, Foster the People зэрэг хамтлагийн дууны клипээр гараагаа эхэлж байсан эл хоёр уран бүтээлч кино урлагийн голд шагналуудын нэг Оскарын эзэд болов.
"Everything, Everywhere" киноны туслах эрэгтэй дүрийн шагнал бас нэгэн гайхамшиг байлаа.
1980-аад оны блокбастер болж байсан "Индиана Жонс ба Мөхлийн сүм", “Тэнэгүүд" кинонуудад тоглож байсан бяцахан хүү Ке Хю Кван бараг 40 жилийн дараа ийнхүү Холливудад ялалт байгуулан иргэж ирэв.
Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагшнал Жэйми Ли Кертист олгогдов Мөн л "Everything, Everywhere" киноны дүр.
Энэ кинонд Жэйми Ли Кертис татварын байцаагчийн дүрийг бүтээж анхны "Оскар"аа авлаа. Жүжигчний ээж Жанет Лей нь"Солиотой" киноны дүрээрээ, аав Тони Кертис нь "Нэг гэнжинд” кинонд тоглосон дүрээрээ өмнө нь Оскарт нэр дэвшиж байсан билээ.
"Everything, Everywhere"киноны зохиол шилдэг эх зохиолын шагналыг мөн хүртэв. Дан Кван, Даниел Шейнерт нарын хувьд анхны Оскар.
Долоо дахь Алтан барималыг уг кино эвлүүлгээрээ авлаа.
"Everything, Everywhere" кинонооноос гадна Оскарын хурыг “Im Westen nichts Neues”/Баруун фронтод өөчрлөлт байхгүй/ кино авав.
Дэлхийн нэгдүгээр дайны аймшгийн тухай Эрих Мария Ремаркийн романаар хийгдсэн Германы уран бүтээлчдийн энэхүү кино нь Торонтогийн кино наадамд нээлтээ хийсэн бөгөөд Netflix дээр дижитал хэлбэрээр гарсан бөгөөд уг платформын англиас өөр хил дээрх шилдэг кинонуудын тоонд багтсан юм. Оскарт нэр дэвшиж, BAFTA-д (Британийн кино болон телевизийн академийн шагнал) “Im Westen nichts Neues” бүр шилдэг киногоор шалгарсан юм.
Уг киноны зураглаач Жеймс Френд мөн Алтан барималын эзэн болов. Тэрбээр , BAFTA-д мөг шилдгээр тодорсон билээ.
Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фолькер Бертельманн уг кинонд гурав дахь Оскарыг авчирав. Сонирхуулахад, энэхүү шилдэг саундтрекийн сэдэв нь ердөө гурван нот дээр суурилдаг.
“Im Westen nichts Neues” Шилдэг зураачийн ажлаараа мөн Оскарын эзэн болсон.
Энэ төрөлд “Babilon” /Вавилон/ кино ялна гэж таамаглаж байсан ч шинжээчдийн сэтгэлийг цэрэг дайны сэдэвтэй бүтээл илүү их хөдөлгөсөн бололтой.
“Би Германы архивт нарийн судалгаа хийсэн. Тухайн үеийн тухайн газар нутгийн зургийг олсон. Энэ нь Ангараг гаригт пуужин газардсныг өндөр нарийвчлалтай хар, цагаан гэрэл зургийн хальсанд буулгасантай адил байсан” гэж зураач Кристиан М.Голдбек тайзнаас ярьжээ.
За ингээд цаашилбал:
Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчиний шагналыг Брендан Фрейзер “The Whale”/Халим/ киноны дүүрээрээ авлаа.
Түүний энэ ялалт бол 1990-2000-аад Холливудын од эргэж ирсэн тухай сайхан түүх гэж болно. ("Ширэнгэн ойгоос ирсэн Жорж", "Эмми", "Дэлхийн төв рүү хийсэн аялал"). 2010-аад онд тэрээр эрүүл мэндийн асуудлаас болж дэлгэцнээс бараг алга болсон юм. 2003 онд болсон арга хэмжээний үеэр Холливудын Гадаад хэвлэлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Филип Берк (Алтан бөмбөрцөг наадмын зохион байгуулагчид) жүжигчнийг элдвээр дарамталсан нь түүний карьерт мөн нөлөөлсөн. Болсон явдлын талаар Фрейзер зөвхөн 2018 онд л олон нийтэд ярьсан байдаг.
Шилдэг баримтат киноогоор Канадын найруулагч Даниель Роерын “Навальный” бүтээл шалгарав.
Эл кинонд Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Герман улсад эмчлж байх үеээрээ Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлч Христо Грозевтэй уулзаж, өөрийг нь хордуулсан үйл явдлын ард хэн байж болох ярилцаж байгаа тухай өгүүлдэг.
Өнгөрсөн онд үзэгчдийн хүлээлтийг төрүүлэн байж дэлгэцэнд гарч, асар өндөр орлоготой киноны тоонд орсон “Аватар:Усны зам” бүтээл хоосон хоцорсонгүй. Дэлгэцийн урлагийн гол үзүүүлэлтийн нэг болох шилдэг дүрсний шийдэл /visual effect/ шагналыг авлаа.
Оскарын гол шагналын нэг болох шилдэг хүүхэлдэйн киноноогоор “Пиноккио Гильермо дель Торо” шалгарав.
Бидний Буратино гэж нэрлэдэг модон хүүхэлдэйн түүхийг Испанийн найруулагч Гильермо дель Торо гунигтайгаар өгүүлэх аж. Диснейн уг үлгэрийн кинонд дуртай байсан Дел Торо 2008 онд уг төсөл дээр ажиллаж эхэлсэн ч зураг авалт хэд хэдэн удаа хойшлогдон байжээ.
Энэ удаагийн наадмыг Америкийн хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулав.