Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Чингэлтэй дүүргийн спорт хорооны зааланд боллоо. 26 байгууллагын 240 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодров.
ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД:
Эрэгтэйчүүдийн 57 кг:
Занданбудын Занабазар АЛТ (Хилчин)
Нармандахын Насанбуян МӨНГӨ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Пүрвээгийн Дашцэрэн ХҮРЭЛ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Батхуягийн Мөнх-Эрдэнэ ХҮРЭЛ (Төгс)
61 кг:
Түмэнбилэгийн Түвшинтулга АЛТ (Баянгол, Аваргууд)
Намсрайн Ганбаяр МӨНГӨ (Цаст тайга)
Нармандахын Наранхүү ХҮРЭЛ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Энхбатын Энхболд ХҮРЭЛ (Төв)
65 кг:
Төмөр-Очирын Тулга АЛТ (Хүч)
Цэвээнсүрэнгийн Цогбадрах МӨНГӨ (Алдар)
Эрдэнэбатын Төгсжаргал ХҮРЭЛ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Алтансувдын Мөнх-Эрдэнэ ХҮРЭЛ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
70 кг:
Ганхуягийн Ханбүргэд АЛТ (Алдар)
Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ МӨНГӨ (Баянхонгор)
Энхтуяагийн Тэмүүлэн ХҮРЭЛ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Шинэбаярын Дэлэг ХҮРЭЛ (Хилчин)
Эмэгтэйчүүдийн 68 кг:
Энхсайханы Дэлгэрмаа АЛТ (Хүч)
Зоригтын Болортунгалаг МӨНГӨ (Хилчин)
Пүрвээгийн Номин-Эрдэнэ ХҮРЭЛ (Баянгол, Аваргууд)
72 кг:
Энх-Амарын Даваанасан АЛТ (Алдар)
Очирбатын Бурмаа МӨНГӨ (Хүч)
Доржсүрэнгийн Цогзолмаа ХҮРЭЛ (Хангарьд)
Баярбаатарын Сарнай ХҮРЭЛ (Налайх)
76 кг:
Ганбатын Ариунжаргал АЛТ (Алдар)
Найгалсүрэнгийн Загардулам МӨНГӨ (Хилчин)
Ган-Очирын Уртнасан ХҮРЭЛ (Хилчин)